ЭХЛЭЛ

Тавтай морил
Булган аймгийн Баян-Агт сум бэлчээрийн болон аялал жуулчлалын нөөцөөрөө улсын хэмжээнд 1-р зэрэглэлд багтдаг. Тиймээс аялал жуулчлалын гол нөөц нь хөндөгдөөгүй унаган байгаль, түүн дээр зан ааш нь эвдрээгүй нутгийн сайхан зон олон, тэдний эрхлэх мал аж ахуй. Давуу тал болох зүйлс гэвэл Улаанбаатар, Хөвсгөл, Амарбаясгалант, Тэрхийн Цагаан нуур, Хархорин зэрэг аяллын гол бүс нутгуудийн төвд оршдог. Өөрөөр хэлбэл эдгээр цэгүүдийг холбож дунд нь амсхийх боломжыг олгох газар. Тэгсэн хэрнээ олон жуулчны бааз, тасралтгүй үргэлжлэх жуулчны урсгал, замын хөдөлгөөн зэргээс зайдуу байдал зэрэг нь бидний давуу тал болно.
Баян-Агт сумын нутгийн хойд хэсгээр Сэлэнгэ, Хануй, Цагаан, Балиг зэрэг олон голын төгсгөл хэсэг, бэлчирүүд байдаг. Гол ус элбэгтэй газрын экосистем маш баялаг бөгөөд үзэмжтэй байдаг. Иймээс эдгээр голуудыг дагасан завин аялал, спорт загасчлал, голуудын хөндий, өндөр хүрэм, сүрлэг уулсын ар, өврөөр цагийн, өдрийн, олон өдрийн агуулга маш арвинтай явган аялал, морин аялал, унадаг дугуйн аялал, судалгааны аяллуудыг (түүх соёл, цэцэг, шавьж, шувуу г.м) хөгжүүлэх өргөн боломжтой. Аливаа аялал, ялангуяа эко аялалд агуулгыг маш өргөн байлгах нь сэтгэл ханамжтай, сонирхолтой. Мөн Сумын нутгийн хувьд дөрвөлжин булш, хиргисүүр, хадны сүг зураг, буган чулуу зэрэг түүх, соёлын нөөц нэн элбэг. Жишээ нь: МЭ VI-VIII зууны эртний Түрэгүүдийн тахил тайлгын томоохон дурсгал болох Шивээт Улааны цогцолбор, голуудын хүрэм дагасан түгээмэл агуулга бүхий сүг зургуудын зэрэгцээ ховорхон тохиолдох эвэртэй тэмээний зураг зэрэг байна.
Танай жуулчдыг маш тухлаг амрах ор, гэр, зочломтгой нутгийн иргэд, сэтгэл дүүрэн хамт олон угтан авч байгалийн нам гүм, үзэмж дунд төрөл бүрийн аяллуудыг зохион байгуулж дурсамж дүүрэн амраахдаа таатай байна.
Манай нутгаар тухлан саатаарай. 
99033327 (зун бааз дээр байрлах утас 91033327) - Та жуулчин гомдол гаргана гэж санаа зоволтгүй.

Press


Хөвсгөл нуур, Тэрхийн Цагаан нуур, Амарбаясгалант хийд, Хархорин, Улаанбаатар зэргээс Мойлт жуулчны бааз хүрэх замууд.

2012 оны календар. Хар цагаанаар хэвлээд самбар, хана, компьютерийн хажууд байрлуулах боломжтой. 2012 оны Монголын аялал жуулчлалын эвентүүд, Аялал жуулчлалын компанийн ажилчдад байнга хэрэг болдог утас, цахим хуудсуудыг багтаасан.


MOILT ECOLODGE AT ITF 2011 tourism exhibition



Preparation in 2011 (start)

Булган аймгийн Баян-Агт сумын суурь боловсролын сургууль.
2010 оноос манай өвөөгийн нэрэмжит болсон юм.

гэрийн бүслүүр, тоононы уяа, ханын боолт хийхэд таны дэл хэрэгтэй гэж ...

гэрүүдэд байрлуулах хөлөгт тоглоом зэргийг эсгийгээр хийв. Түүнийг ширэх тэмээний ноос, ээрсэн утсыг бэлтгэж хэрэглэсэн.
Тэмээний ноос - Camel wool
утасны сүлжээ хайж буй байдал.
Лоожын ор, ширээ сандал зэргийг хийх мод зэргийг бүгдийг гараар бэлтгэв.
адуу дэллэх
эмнэг сургах
Булган аймгий Баян-Агт сум, Хануй Балиг голуудын бэлчир.
лоож байрлах хүрмэн тохой руу орох замыг саад, хад чулууг засаж байна.
сумын төвийн хийд.
сумын төвийн төв хэсэг. Баруун хойноос нь дарсан зураг.
Хануй гол. нэмэгдээгүй үедээ мотоцикль, машины дугуйны хир устай. чулуутай.
Мойлт эко лоожоос урагш Хануй гол гараад Уран тогоо орох зам.
Уран тогоо уул зүүн хойд талаасаа.
Уран Тогоо уулын орой. хонины хашааны хиртэй жижиг нууртай.
зам дагуу.
бэлэн болсон гэрийн бүслүүр
Мойлт эко лоожоос баруун хойш Сэлэнгэ мөрнийг даган Хөвсгөлийн Рашаант, Их-Уул сумд руу явах зам дагуу. Хайлаас бүхий молцог элстэй газар.
гэрүүдээ тааруулж, барьж эхэлж буй нь.
аянганд ниргүүлсэн мод
гэрийн зуух, яндан, галын хайч, цагираг зэрэг төмрөөр хийх бүгдийг аав хийв.
гэрийн бүслүүр, хананы боолт, багананы уяа, өрхний оосор, тоононы уяа зэргийг ээж дээс томж хийв.

Hiking trails

1. Хөнгөн адал явдалт маршрут. Хоёр цаг үргэлжлэх 2 км орчим зам туулна. Хануй гол гатлах, Хадны сүг зураг үзэх, Багахан өндөрлөг дээр гарч орчныг ажиглах, Ургамал шавьжны зураг авах
2. Хөнгөн адал явдалт маршрут. Нэг цаг 2 орчим км алхана. Эгц өндөр голын хүрмэн дээгүүр алхаад голын урсгал дагаж аялана.
3. Хөнгөн адал явдалт маршрут. Хоёр цаг орчим үргэлжилж 4 км зам туулна. Жижиг толгод, гуу жалга, хадны сүг зураг, Балиг голын хүрэм дагуу голын урсгал дагаж алхах.
4. Хөнгөвтөр адал явдалт явган аялал. Хоёр цаг үргэлжлэх бөгөөд 4 км зам туулна. Бүүвэй баатрын чулуун хориглолт, Хадны сүг зураг, Балиг голын хүрэм, Шовгор өндөр толгой, Тэгш газар, Хануй голын хүрэм, гол
5. Хөнгөвтөр адал явдалт явган аялал. Хоёр цаг алхаж 3 орчим км зам туулна. Хануй голын хүрэм дагуу шувуу, загас, шавьж, ургамал ажиглаж алхах, Өндөрлөг хошуун дээр гарах, орчныг ажиглах, Хүрэм дагуу алхах
6. Хүндэвтэр адал явдалт аялал. Хоёр км зайтай боловч 2 цаг үргэлжилнэ. Өндөр эгц хүрэм, Хануй гол, Өндөр эгц хясаа, Хануй гол, Бүүвэй баатрын хориглолт - жигүүртэн, шавьж, загас, бутлаг болон цэцэгт ургамал тайлбартай ажиглах, зураг авах.
7. Хүндэвтэр адал явдалт аялал. Туулах зай 6 км, үргэлжлэх хугацаа 3 цаг. Тэгш газар, боржин чулуун хүрэм, Хадат жижиг толгой, Хануй Сэлэнгийн бэлчир, Элсэн тарамцаг бүхий сондуул, Хануй голыг өгсөж аялах. Төрөл бүрийн ургамал, шавьж.
8. Хүнд адал явдалт аялал. Туулах зай 6 км, зарцуулах хугацаа 4 цаг. Лоожын хойно орших Мойлтын өвөр уулын оройд гарах, орчныг ажиглаж зураг авах, тайлбар хийх, зам дагуу төрөл бүрийн ургамал, шавьж, жигүүртэн, нүүдэлчин ахуйтай холбоотой тайлбарууд хийх, ажиглах.
9. Маш хүнд адал явдалт явган аялал. Туулах зай 6 км, зарцуулах цаг 5. Лоожын өмнө талд орших 600 м харьцангуй өндөртэй Дулаан хан уулын оройд гарах. Хяр дамжиж явах, ой модоор орох, жижиг хөхтөн амьтан, шавьж, ургамал мод ажиглах, тайлбарууд сонсох, зураг авах, орчныг харах. Өдрийн цайг замдаа уух.
10. Маш Хүнд хэлбэрийн адал явдалт аяллын маршрут. Зургаан цаг үргэлжилж 7 км замыг туулна. Хад асга бүхий хяр энгэр, өндөр мод бутлаг ургамал бүхий ойгоор аялана. Өргөн агуулга, тайлбар бүхий эко аялал. Хясаа, Хүрэм, Хяр, Уулын орой, Энгэр, Гол, Хадны сүг зураг г.м