| хойд зүг. зургийн голд байрлах уулын нэр Баянхайрхан. Уг уулын нэрээр энэ багийг нэрлэсэн. Баянхайрхан баг, Баян-Агт сум. |
| Баянхайрхан уулын зүүн хэсэг. Зүүнээс баруун тийш Балиг гол урсаж байгаа. |
| Балиг гол. Баян-Агт сум, Хөвсгөлийн Рашаант сумын зааг нутгаас эх авч 50 орчим км урсаад Хануйн голд цутгадаг. |
| Цагаан голын рашаан. Эмгэн булагийн рашаан ч гэдэг. Элэг цөс, шар өвчин, ходоод, хоолойны ангина зэргийг анагаах эрдэмтэй. |
| Цагаан гол, Хануй голуудын бэлчир орчим эрт үед тариа тарьж байсан ул мөр, суваг шуудуу элбэг байдаг. /сайн харвал зураг дээр үелсэн дүрс бий/ |
| энэ орчмын хамгийн өндөр уул болох Дулаанхан уул зургийн хойморт харагдаж байна. д.т.д 2058 м өндөр. |
| Балиг гол. |
| Мойлт эко лоожын хойно орших /5 км/ Мойлтын Өвөр уулан дээрээс баруун хойд зүгт харвал. Сэлэнгэ мөрөн. |
| Мойлтын Өвөр уулын орой дээрээс баруун урд зүг рүү харвал. Өнтэй сайхан нутаг учир айл ихээр өвөлжинө. |
| Эко лоож хойд талаасаа. |
| Хануй гол, Сэлэнгэ мөрний бэлчир буй хэсэг харагдаж байна. Эко лоожоос 16 км. Зун ялаа шумуул элбэг. |
| Хануй, Сэлэнгийн бэлчирээс Хутаг-Өндөр сумын төв 25 км зайд оршино. Хутаг-Өндөр, Тариалан, Мөрөн явдаг зам бэлчирээс 20 км зайд бий. |
| Мойлтын Өвөр, айлын өвөлжөө |