ҮЙЛЧИЛГЭЭ, АЯЛАЛ


                Бид байгаль, нийгэм соёлын нөөц, даацад тулгуурласан эвсэг үзэл баримтлалыг барьж ажиллана. 2013 оны хувьд 3, 4 ор бүхий 7 гэр барьж жуулчдад үйлчлэх бөгөөд нийт нэг дор 23 жуулчин хүлээн авах боломжтой юм. Гэрийн дотоод зохион байгуулалт, тавилга хэрэгсэл бүгд байгаль орчин болоод амрагчдад эвсэг загвар, хийц, байрлалтай. Гэр бүрийн гадаа 2 амрах сандал, мөн Хануй голын сүрлэг, үзэмж төгс өндөр хүрмэн дээр 3 газар байрлуулсан амрах хэсгийг бэлтгэсэн.

                Дараах аяллуудыг баазын орчим болон холбогдох газруудаар зохион байгуулна.
-          Явган аялал
o   Цөөн цагаас эхлэн 10 хүртэлх өдрийн тойрон аялал (Фото сафари)
-          Морин аялал
o   Цөөн цагаас эхлэн 14 хүртэлх өдрийн тойрон аяллыг 10 хүртэлх хүнтэйгээр
-          Спорт загасчлал
o   12 хүртэлх өдрийн спорт загасчлалын аялал
-          Бусад
o   Малчин айлын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах, гар бие оролцох өдрийн болон 7 өдрийн аяллууд
o   Баг, сумын наадам үзэх, нүүдэлчин ахуй соёлтой танилцах аяллууд
o   Нүүдэлчин ахуйн өдөр, сар, улирал бүрийн онцлоготой холбоотой тусгай сонирхолын аяллуудыг тус тус зохион байгуулах боломж өргөн. 
байгальд эвсэг, амрагчдад эвсэг дотоод ба гадаад шийдлүүд
тавтай сайхан унтаж амрах орнууд
АСУУХ, ТОДРУУЛАХ ЗҮЙЛ ГАРВАЛ ЭРГЭЛЗЭЛГҮЙ ШУУД ХОЛБОГДООРОЙ
99033327, byambajav@moiltecolodge.mn (91033327 зун бааз дээр байрлах утас)